Онцгой байдлын ерөнхий газраас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Гамшгийн үеийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтад ОБЕГ, НОБГ болон аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэлийн 30 гаруй ажилтан, алба хаагч хамрагдсан юм.
Сургалтад хамрагдсан алба хаагчид гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгийн удирдлагын үүрэг хариуцлагын зааг ялгаа, бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын гамшгийн асуудлаар хүлээх үүрэг, хариуцлага, хамтран ажиллах хүрээнд тавигдах шаардлага, ажлын уялдаа зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, гамшгаас хамгаалах хамтарсан төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшин, үндэсний сургагч багшаар бэлтгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.