1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэс, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар 13-15 м/с, бусад хугацаанд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд 6х4 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 07:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 08:02 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 7х7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ний өдрийн 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 09:29 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт 2х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 11:33 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт иргэн Б-гийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 13:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 13:31 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Ташхан гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ өвөлжөө, шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 22 км зам туулан 18:35 цагт очиж 3 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 7х4 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 20:34 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тэрэгт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 190 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 8 алба хаагч, нийт 20 хүн, 2 автомашинтай ажиллаж 06.07-ны өдрийн 02:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 80 га талбай шатсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Зүрх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай унтраахаар ажиллаж 06.07-ны өдрийн 03:05 цагт унтраасан. Уг гал түймэрт 8 га талбай шатсан.
4.Зам тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Баяцхан хөндлөн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ суудлын автомашин мөргөлдөж хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 23:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 29 км зам туулан 00:20 цагт очиход Төв аймгийн Зуунмод сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой “Соната-3” загварын суудлын автомашинтай “Истима” загварын суудлын автомашин мөргөлдөж нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн Д-гийн хүү Б /14 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Гангат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 21 км-т/ Булган аймгийн Баян-Агт сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 00:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 21 км зам туулан 00:40 цагт очиход Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20“ загварын суудлын автомашин онхолдож Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Г /30 настай. эрэгтэй/, Б /15 настай, эмэгтэй/, Л /10 настай, эрэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хатуу хучилттай авто замын хажуу руу суудлын автомашин онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 02:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 02:46 цагт очиход “Кровн” загварын суудлын автомашин онхолдож жолоодож явсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн Д /31 настай , эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.
5.Үйлдвэрлэлийн осол:
Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, аймгийн МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 61 ажилтан, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан, нийт 116 хүн, 14 хүнд даацын техник, 23 автомашин, 2 завьтайгаар ажиллаж 1250 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 630 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 400 м3 хүчин чадалтай насос-3, 150 м3 хүчин чадалтай насос-1, нийт 8 насосоор нийт 321164 м3/ усыг гадагшлуулж, 06.06-ны өдрийн 17:00 цагт цогцсыг гаргаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн.
6.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн М /13 настай, эмэгтэй/ 2018. 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2018 оны 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газраас дахин эрэн хайх хүсэлт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 8 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 19 хүн, нийт 35 хүн, 3 автомашин, 5 мотоцикль 1 нохой, 1 завьтайгаар ажиллаж, 06.06-ны өдрийн 22:00 цагийн байдлаар тус багийн Товог уулын араар явганаар 5 км, Товогийн шугуйд салаалсан гол, цөөрөм, нууранд 4 удаа шумбалт хийж, завьтай 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт түр зогсоосон. 06.07-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Ахуйн осол: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хүү Б /2 настай, эрэгтэй/ 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлагыг 2019.06.06-ны өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:55 цагт очиж, цогцсыг гаргаж тус сум дах Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР