Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байна.
Дээрх Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүсэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж, холбогдох материалын хамт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Тусгай зөвшөөрлийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тухайлсан шаардлагуудыг баримтлан олгох ба Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан Эрсдэлийн үнэлгээ хийх журмын 7.1 –д заасан мэргэшлийн төрлийг харгалзана.
Нэмэлт мэдээлэл авах утас: 263579, 263585, 263547
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал
Гамшгаас хамгаалах тухай хууль
Галын аюулгүй байдлын тухай хууль
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам