Галыг бүрэн унтраалаа

EDCF78B8-873F-462E-82CD-A66DDD5009CE.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт И Март худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу очиход тус төвийн нэг давхарт гал гарч байсан бөгөөд утаажилт ихтэй байсан байна.

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж, галыг бүрэн унтрааж, 21:00 цагт утаажилтыг саармагжуулж, аюулгүй болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top