1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар амгийн нутгаар бороо орж, Увс аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар, төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод Монголын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 9, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд зарим газраар, 12-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:35 цагт очиж, иргэн Ш-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Урт багийн “Хогийн цэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 1.7 км-т/ малчин Ц-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурван тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, Засаг даргын Тамгын газрын 12 албан хаагч, 4 автомашинтайгаар 1.7 км замыг туулан 15:55 цагт очиж, 4 ханатай гэр, 2 мотоцикл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Сайжрах” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ иргэн Б-ийн эзэмшлийн “Хово” загварын том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 20:31 цагт очиж, автомашины дугуй хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 20:22 цагт очиж, иргэн Т-ын 7.5х13.5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 00:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:28 цагт очиж, 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 02:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 02:30 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн 2 дугаар хэсгийн 8 дугаар байранд 4 айлын орон сууцны байр шатаж байна. Тус байрны оршин суугч иргэн Ө, Ү нарын байрны дээврийн хэсэг, иргэн М-ийн байр бүрэн шатсан, иргэн Г-ийн байрны үүдний хэсэг шатсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 03:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 11 алба хаагч, 3 автомашин, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны 10 ажилтан, 2 автомашин, нийт 21 хүн, 5 автомашинтайгаар 6 км замыг туулан 03:09 цагт очиж, 18х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 14 минут ажиллан бүрэн унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Нүхэн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаяраар ахлуулсан орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 17 хүн, 2 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 23:15 цагт түймрийг хяналтанд авч бүрэн унтраахаар ажиллаж байна. /Урьдчилсан байдлаар түймэрт шатсан талбай урт нь 4, өргөн нь 4 км-ийн хэмжээтэй байна./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 243 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн М /13 настай, эмэгтэй/ 2018. 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2018 оны 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газраас дахин эрэн хайх хүсэлт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 9 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 3 алба хаагч, 1 мотоцикль, 1 нохой, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, 4 мотоцикль, нийт 23 хүн, 3 автомашин, 4 мотоцикл, 1 нохойтойгоор ажиллаж, 06.07-ны өдрийн 23:00 цагийн байдлаар тус багийн “Товог-Уул”, “Арсайн сайр” гэдэг газраар 2 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Цагдаагийн байгууллагатай зөвшилцснөөр мөн өдрийн 22:38 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Баруун шорвог” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 17 км-т/ малчин Б /48 настай, эрэгтэй/ малдаа яваад /явган явсан/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 21:46 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.08-ны өдрийн 05:00 цагт иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, малчин айлуудаар явж байгаа тухай мэдээлэл ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна.
Бусад: Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Туг-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т ”Портер” загварын ачааны автомашинд хүн дарагдсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 90 км замыг туулан 12:05 цагт очиж, 25 минут ажиллаж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э/27 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 167 дугаар байрны 1 дүгээр орцонд цахилгаан шат гацаж 4 хүн дотор нь түгжигдсэн тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 14:52 цагт очиж, иргэн Э /41 настай, эмэгтэй/, иргэн Г /23 настай, эрэгтэй/, О /15 настай, эмэгтэй/, Е /7 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд түгжигдэж гарч чадахгүй байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР