Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Ховд аймгуудын нутгаар бага зэргийн бороо орсон.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 25-27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Өгөөмрийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 13 км-т/ Замын-Үүдээс Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж байсан иргэн Т-ын эзэмшлийн “Норд бенз” загварын том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:59  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 13км замыг туулан 07:11 цагт очиж, 47 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Мааньзав багийн  28 дугаар байрны авто зогсоолд Иргэн Г-ын эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан 12:26 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Баяннуурын 5 дугаар гудамжинд Иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6,5 км зам туулан 14:06 цагт очиж, 39 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат”-ын 2 дугаар гудамжинд Иргэн П-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6.5 км зам туулан 14:58 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монос”-ын уулзварын замын зорчих хэсэгт Иргэн М-ийн “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 03:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам уулан 03:33 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 14 дүгээр байрны “Гэр бүл” хүнсний дэлгүүрт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 04:43 цагт очиж, минут ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаанд иргэн Н /29 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад:Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 6А дугаар байрны урд талд төмөр хашаанд хүн хөлөөрөө дүүжлэгдсэн байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 00:23 цагт очиход 1.5 метрийн өндөртэй төмөр хашаанд иргэн Н/35 настай, эрэгтэй/ толгой нь доошоо харсан байдалтай баруун хөлийн шилбэний хэсгээр хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Зулзагын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км зайд/ иргэн Ч-ын   “Хьюндай юниверс“ загварын том оврын автобус /21 зорчигчтой/ элсэнд суусан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:30 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top