1. Эрэн хайх аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Гачуурт” гэдэг газар “Туул” голын усанд амьгүй төрсөн 1 ургийг хаясан байна гэсэн мэдээллийг 2015.09.02-ны өдрийн 15:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Шодон хус” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулсан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н 15 дугаар гудамжийн 600 тоотод иргэн Г-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 24 дугаар хорооны “Хустай”-н задгайд иргэн Н-ийн амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.03-ны өдрийн 00:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 9 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Ивээл” хорооллын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Онон” худалдааны төвийн хашаанд иргэн Н-ийн “Тоёота Корона” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 17:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтлой осол:
Ахуйн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны “Яармаг”-ийн 2 дугаар гудамжийн 43 тоотын жорлонгийн нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /45 настай, эрэгтэй/ нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР