Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн 1 дүгээр хэсгийн 142 тоотод оршин суугч М (13 настай, эрэгтэй) 2015.09.02-ны өдрийн 10:30 цагийн орчим сургуулиасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.03-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09 дүгээр сарын 03-ны өдөр 16:42 цагт эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн “Эрүү” гэдэг газар Тамирын голд /аймгийн төвөөс 71 км-т/ иргэн Л /68 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.09.03-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгаас 6 иргэн нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Газрын хэвлийд эрэн хайх: Төв  аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар хуучин уурхайн  6 метр гүн нүхэнд 2 иргэн Б /38 настай, эрэгтэй/, нөгөө хүн нь нэр, нас нь тодорхойгүй шороонд дарагдсан дуудлагыг 2015.09.03-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун хойд зүгт 233 км-ийн зайд ОХУ-ын нутаг дэвсгэрт /У-52015/ Ө-89095// 2015.09.04-ний өдрийн 00:30:53 цагт 4,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГФСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-н 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ойхээрийн түймэр:

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулсан.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулсан.

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Шодон хус” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 2015.09.03-ны өдрийн 11:00 цагт түймрийг унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР