Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хужир булан” гэдэг газар иргэн Аг /19 настай, эмэгтэй/ 2015.09.05-ны өдрийн 07:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.06-ны өдрийн 08:00 цагт “Буянт” голын усанд осолдож нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Хар-Ус” гэдэг газар иргэн А /22 настай, эмэгтэй/ “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.09.05-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 12 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ”Уулан толгой” гэдэг газраас 2015.09.06-ны өдрийн 15:10 цагт цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Налуу гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 22 км-ийн зайд У-49033/ Ө-96069// 2015.09.06-ний өдрийн 22:11:45 цагт 3,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГФСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-н 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ойхээрийн түймэр:

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 130 иргэн, 11 автомашин, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  2015.09.06-ны өдрийн 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ялалтаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9 дүгээр гудамжийн 239 тоотод иргэн Б-н 6х4 хэмжээтэй өвлийн байшин, 5х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.06-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3 дугаар гудамжийн 1676 тоотод иргэн Д-н 9х7 хэмжээтэй мансардтай  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.06-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6 дугаар гудамжийн 117 тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.06-ны өдрийн 23:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаарр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 3 дугаар гудамжийн 52А тоотод иргэн Б-н 10х8 хэмжээтэй байшингийн цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.06-ны өдрийн 23:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top