Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өмнөговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал:  24-нд зарим газраар, 25, 27-нд ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанХэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 17:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 17:49 цагт очиж, 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 03:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 03:55 цагт очиж, иргэн Х-гий 6х4 метрийн хэмжээтэй модон байшин бүрэн шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /35 настай, эрэгтэй өртөж нас барсан/

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Харуугийн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км-т/ ойн түймэр 06.19-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, сумын ЗДТГ-ын 6 албан хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 06.21-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан./

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Ар хунчигийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай 12:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Сэнжид хад” гэдэг газар ойн түймэр 06.22-ны өдрийн 18:55 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 14 алба хаагч, 1 автомашинтай 21:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул” голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 10:40  цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 10:55 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Туул” голд голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах  ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 13:02 цагт очиж, иргэн Г /54 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг, “Хүннү тур” амралтын газрын зүүн талд “Туул” голын усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нийт 10 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн А /28 настай, эрэгтэй/ хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар  хороо,  “Загас үржүүлэг”-ийн газарт тогтоол усанд осолдсон хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 04:44  цагт хүлээн авч Нийслэлийн Аврах  ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 28 км замыг туулан 05:15 цагт очиж, иргэн М /25 настай, эрэгтэй/-ийн цогцсыг  гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top