Гал түймэр унтраах, аврах шинэ ангитай боллоо

64851857_563874494142960_1239908027008548864_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэрээр тус аймгийн Цэнгэл суманд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн нээлтэд оролцож, алба хаагчдадаа амжилт хүслээ.

Тус ангийн алба хаагчид сумын эмнэлэгийн хуучин байрыг засаж, тохижуулан оффиссын болон бялдаржуулах өрөө, сургалтын танхим, хоолны заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр зэргээр ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн байна.

This image has an empty alt attribute; its file name is 64814309_344413952891398_6050182879252578304_n.jpg

 Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүлснээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын 20 гаруй мянган  ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top