Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий,Баянхонгор, Булган, Говь-Алтай,  Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Төв Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруун өмнөөс  7-12 м/с, сэрүүсч 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд иргэн Ц-гийн эзэмшлийн “Сонато-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 10:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 10:30 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт 4х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 11:13 очиж 47 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хөх хад” багт хашаанд боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км зам туулан 22:09 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 03:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 03:41 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Харуугийн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.19-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, сумын ЗДТГ-ын 5 ажилтан, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж, түймрийг 06.21-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж, 06.24-ний өдрийн байдлаар түймрийн зүүн хойд болон зүүн урд талдаа ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан./

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Ар хунчигийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 14 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 28 хүн, 2 техник хэрэгсэлтэй 06.23-ны өдрийн байдлаар Ө-49000/12.3// У-107045/13.3// солбилцолд хээрийн штабыг байгуулж, түймрийн голомт хүртэл 10 гаруй км явганаар хөдөлгөөн үйлдэн очиж унтраахаар ажиллаж 06.25-ны өдрийн 04:00-05:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 07:22 цагт түймрийг цурманд оруулсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Сэлэнгэ сумын төвөөс  зүүн зүгт 70 км-т, Хялганат тосгоноос зүүн зүгт 55 км-т/ ойн түймэр 06.23-ны өдрийн 16:12 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 18 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 44 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж, мөн өдрийн 22:36 цагт түймрийг цурманд оруулсан. 06.24-ний өдрийн байдлаар цурмыг цэвэрлэн ажиллаж байгаа бөгөөд 20:00 цагт усархаг бороо орсон. Уг гал түймэрт 30 га ой шатсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Сэнжид хад” гэдэг газар ойн түймэр 06.22-ны өдрийн 18:55 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Мориор болон автомашинаар явах боломжгүй, 06.24-ний өдрийн 22:00-22:30 цагийн хооронд бороо орсон.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Анжаалын даваа” гэдэг газар /сумын төвөөсөө баруун зүгт 90 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хушаат сумын 12 иргэн, Баруунбүрэн сумын 8 иргэн, нийт 33 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн “Петровын жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 10 алба хаагч, нийт 22 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж 06.25-ны өдрийн 06:30 цагт бүрэн унтраасан. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд хүн живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 19:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 19:27 цагт очиж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Д /22 настай, эрэгтэй/-ийн цогцсыг уснаас гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд 4 метрийн гүнтэй бохирын худагт бөглөрөлийг гаргахаар ажиллаж байсан 2 ажилтан шатнаас бохир ус руу унаж нас барсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19 км зам туулан 14:26 цагт очиж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн У /31 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам”, Богдхан уулын модонд хадан хясаанаас 2 хүн унаж гэмтсэн байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 23:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км зам туулан 23:32 цагт очиж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/, Б /34 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унаж гэмтсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top