ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Ховд аймагт ажиллаж байна

65045031_194737768148457_2578316198328401920_n-1.jpg

 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.

Энэ үеэр Баруун бүс-Ховд аймгийн Онцгой байдлын газрын “Усан спорт сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

  Усан спорт сургалтын төвийг 2017 оны аймгийн ИТХ-ын 35 дугаар тогтоолоор Баруун бүс-Ховд аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Тус сургалтын төв нь хоёр давхар, 15 өрөө, нийт 130 мкв талбайтай. Усны гүн нь 1.8 метр,  20 м урт, 15 м өргөнтэй.  Нэг ээлжиндээ  40-50, өдөртөө 200 орчим хүн хүлээж авах хүчин чадалтай юм.  

Сургалтын төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр Баруун бүсийн Онцгой байдлын газруудын усчин аврагчдыг бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулахаас гадна орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудыг усан спортоор хичээллүүлэх боломжтой боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top