Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж байгаа хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Өнөрсайхан, Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн мэргэжилтэн, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар, ахлагч Н.Хүсэл, дэд ахлагч Б.Батбаатар нар оролцож байна.
Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 18 багийн 70 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээн хурдач радиотелеграфчин, буудлага, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан байршил, зүг чиглэл олох, Р-142 КШМ дээрх ажиллагаа гэсэн төрлүүдээр гурван өдөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.