Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээн 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 18 багийн 80 гаруй тамирчин оролцож, хурдач радиотелеграфчин, буудлага, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан байршил, зүг чиглэл олох, Р-142 КШМ дээрх ажиллагаа гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн мэргэжилтэн, ахлагч Н.Хүсэл радиотелеграфын спортын I зэрэг, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар радиотелеграфын спортын II зэрэг, дэд ахлагч Б.Батбаатар радиопеленгацийн спортын II зэргийн болзол хангалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ