“Алтангадас” клубын баг тамирчид тэргүүллээ

66031278_465999980830314_7015953988549869568_n.jpg

  Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын клубуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 01-02-ны өдрүүдэд НОБГ-ын Баянхошууны сургалтын цогцолборт зохион байгуулагдлаа.

 Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Мөнгөн дууулга” багийн нийт 5 багийн 50 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, 4х100м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулаад байна.

Багийн дүнгээр гутгаар байрт Төвийн бүсийн “Од” клубын баг тамирчид, дэд байрт Улаанбаатар бүсийн “Ган дуулга” клубын баг тамирчид, тэргүүн байрт Хойд бүсийн “Алтангадас” клубын баг тамирчид шалгарч, 2019 оны  клубуудын аваргаар тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top