1. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-н 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2. Ой, хээрийн түймэр:
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн “Ухаа толгой” гэдэг газар /сумын төвөөс 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.07-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус сумын хилийн 8 дугаар заставын 16 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж, 2015.09.07-ны өдрийн 17:40 цагт бүрэн унтраасан.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2 дуудлагатай байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Оёдол”-ын 3 дугаар гудамжийн 5 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.07-ны өдрийн 10:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Цэргийн хотхон”-ны задгайд 563 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.07-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /50 орчим настай, эр/ өртөж нас барсан.
4. Ахуйн осол:
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цайз” захын зүүн талд Петровис ШТС-ын дэргэд траншейны нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 2015.09.08-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж иргэн З /30 настай, эрэгтэй/ траншейны нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР