ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын дарга, галын комиссар И Жа-Ёл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/07/DSC0025-1024x683.jpg)
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/07/DSC0023.jpg)
Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газартай 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш өдгөө Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/07/DSC0028.jpg)
Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын 14 алба хаагчийг БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газарт ирэх есдүгээр сард 14 хоногийн хугацаатай сургалтад хамруулахаар гэрээнд гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/07/DSC0040.jpg)