Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хадан хавцал” гэдэг газар иргэн Ч.Шинэбаяр /18 настай, эрэгтэй/ “Орхон” голд живсэн байх болзошгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.08-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 16:50 цагт эхэлж 20:40 цагт зогсоон өнөөдөр 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжинд ургаа модон дээр сэтгэцийн өөрчлөлтэй хүн гарчихаад унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.09.08-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж Ж.Төгөлдөр /15 настай, эрэгтэй/-ийг ургаа модон дээрээс буулгаж, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Баянхонгор аймгийн Баянговь сум /сумын төвөөс чанх хойшоо 31 км-ийн зайтай У-100046’ Ө-45000’/ 2015.09.08-ны өдрийн 01:30:30 цагт  3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-гээс мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжны 34/а тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.08-ны өдрийн 08:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын Жилчиг багийн  25 дугаар гудамжны 01 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.08-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 142 тоотод автомашинд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.09-ний өдрийн 00:05 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч 2 автомашинтайгаар ажиллаж иргэн Н /39 настай, эрэгтэй/ автомашиндаа засвар хийж байх явцад өргөгч домкрад нь мултарч дарагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top