Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг Польш улсын сургагч багш нар удирдан явуулсан юм.
Төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүлээн авч, НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.