1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хадан хавцлын доод салаан дээр иргэн Ч.Шинэбаяр /18 настай, эрэгтэй/ “Орхон” голд живсэн байх магадлалтай байна гэсэн дуудлагыг 2015.09.08-ны өдрийн 14:40 цагт хүлээн авчДархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон
нутгаас 33 хүн нийт 41 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2015.09.09-ны өдрийн 17:35 цагт иргэн Ш нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байна гэсэн мэдээллийг авч, ар гэрийнхний нь хүсэлтээр ажиллагааг зогсоосон.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны 19 тоотод А /2 настай, эрэгтэй/ махны цахилгаан машинд гараа хавчуулсан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.09-ний өдрийн 18:04 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж ГССҮТ-д;
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 342 тоотод Х /14 настай, эмэгтэй/ 5 давхрын цонхоор үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2015.09.09-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж эсэн мэнд буулган Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, нийт 2 аймгийн 2 сумын нутагт 2 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Өлзийт хороолол, Түргэний голын гүүрний урд талд автозамын зорчих хэсэгт “Норд” загварын ачааны автомашин онхолдож, төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.09-ний өдрийн 20:47 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан иргэн Б /25 настай,эрэгтэй/, Х /30 настай,эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад, иргэн Ж /29 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гарган ЗЦГ-ын ШУХ-ын жижүүрийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Ч.Болдсайханд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР