Төрийн дээд одон, медаль хүртээв

DSC2242.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар тушаалаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.

Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд гардуулсан юм.

This image has an empty alt attribute; its file name is DSC2375-1024x683.jpg

 “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан С.Гямнансүрэн, ахмад ажилтан Г.Цэрэнданзан нарын 5 алба хаагчийг,

 “Цэргийн гавьяаны одон”-оор НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Захиргааны удирдлагын хэлтсийн дотоод ажил, төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Р.Мөнхбат, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А. Алтансүх, мөн хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, хошууч Т.Дөл, Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга, хошууч Ц. Уранчимэг, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ахлах зохицуулагч, хошууч Б.Гансүх, ОБЕГ-ын ахмад ажилтан Ш.Даваажав, ахмад ажилтан Д.Цэцэнбат нарын 8 алба хаагчийг,

 “Алтан гадас одон”-оор Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан Т.Сүхээ,

This image has an empty alt attribute; its file name is J1A3434-1024x683.jpg

 “Цэргийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Ганболд, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Д.Батболд, Гамшгийн шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн инженер, ахлах дэслэгч Э. Батзориг, Төрийн ордны гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэслэгч Б.Батчулуун, “ТЭЦ-3” Дулааны цахилгаан станцын гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Гантөгс, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Т.Амар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч А.Лувсандаш, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Отгонбаатар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Содномдорж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Төмөрхуяг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Эрхэмбаяр,ахмад ажилтан Л.Болд, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн мэдээлэл хүлээн авагч, ахлах дэслэгч Г.Отгонханд нарын 22 алба хаагчийг,

This image has an empty alt attribute; its file name is J1A3442-1024x683.jpg

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д. Базаррагчаа, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэн хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б. Сүхбаатар нарын 6 алба хаагчийг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

This image has an empty alt attribute; its file name is J1A3537-1024x683.jpg
scroll to top