1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх 5 дугаар багийн иргэн А /24 настай, эмэгтэй/ 2015.09.09-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.10-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 5 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.10-ны өдрийн 18:30 цагт “Асгант” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Газрын хэвлийд эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Булгийн ам” гэдэг газар алтны уурхайн шороонд нэр, нас, хүйс нь тодорхойгүй хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.09.11-ний өдрийн 05:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 22 дугаар байрны 50 тоот хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг 2015.09.10-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Ц /77 настай, эмэгтэй/ нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, нийт 2 аймгийн 2 сумын нутагт 2 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Дэнж”-ийн 42 дугаар гудамжийн 619 тоотод иргэн М-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.10-ны өдрийн 16:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн хүүхдийн парк дотор байрлах бүжгийн тайз шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.10-ны өдрийн 18:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч;
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн нутагт орших эмнэлгийн хаягдал устгах байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.10-ны өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР