ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

67231904_1073425482851680_6012804487545094144_n.jpg

Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2019 оны 07 сарын 18, 19-ний өдрүүдэд хамтарсан дадлага сургууль зохион байгуулж байна. Дадлага сургуулийн хүрээнд Туул голд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Уг сургалтаар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, 5-6 метрийн гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг чадварт суралцлаа.

Сургалтад Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 20 гаруй алба хаагч хамрагдав гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс мэдээллээ.

scroll to top