nema.gov.mn сайт маань эрүүл мэнд, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хүргэх “Эмч зөвлөж байна” буланг шинээр нээж байна. Энэ удаа та бүхэнд мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн “Сэтгэлийн тавгүйтлээс гарах 21 арга”-ыг сонирхуулья.
Гэр орон, албаны элдэв асуудлаас болж хүний сэтгэл санаа тавгүйтэж, амархан дарамтад ордог. Гэвч та жаахан ч гэсэн тэвчээр гаргаж чадвал энэ бэрхшээлээс гарч чадна. Энэхүү 21 зөвлөгөөг туршаад үзээрэй.
- Өдөрт зохистой хэмжээгээр зөв зүйтэй хооллох.
- Өдөрт хангалттай унтаж амрах. Нойр муутай байснаас болоод бие амархан ядарч уур уцаартай болдог.
- Долоо хоногт гурваас цөөнгүй удаа биеийн тамирын дасгал хий. Эрчимтэй хөдөлгөөн шаарддаг дасгалыг тогтмол хийх нь зүрх судасны ажиллагааг идэвхжүүлж, цусны эргэлтийг сайжруулахад тустай. Үүнээс гадна явган алхаж, дугуй унаж усанд сэлж болно.
- Кофе хэрэглэхээ хязгаарла. Кофе ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд хортойгоор үл барам сэтгэл санааны хямралыг нэмэгдүүлж, цаашлаад хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө.
- Тамхи татахаа зогсоо. Олонх хүмүүс тамхи татахаар бие амарч тайвширдаг мэтээр ойлгодог. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ сэтгэл санааны хямралыг эсрэг хариу үзүүлдэг системээ гэмтээж байна гэсэн үг.
- Согтууруулах ундааны зүйлийг хязгаарла. Архи нь хүний бие организм дах химийн бодисын тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг.
- Биеийн жингээ хадгалахын тулд яах вэ? Өөртөө тохирсон жинтэй байх нь хүний сэтгэл санааг тайван байлгадаг. Чихэр, өөх тос бага агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Мөн хэт их өлссөн болон уйтгартай, сэтгэл хямарсан үедээ хооллох нь үр байдаг.
- Ялдам зан ямар тустайг мэдэхүү? Судалгаанаас харахад бусадтай эелдэг зөв харьцаж, мөн тийм хүмүүстэй байнга харьцах нь нас уртасгадаг ажээ.
- Хамаатан, садантайгаа ойр дотно байх. Гэр бүлийн гишүүд, хамаатан садан бол ямагт таны ойрын туслагчид байдаг. Ганцаараа шийдэж үл чадах асуудлыг тэдэнтэй зөвлөн ярилцах нь танд тустай.
- Санхүүгийн хувьд баталгаатай, найдвартай байх. Мөнгөтэй байх нь сэтгэл хангалуун явахын нэг үндэс. Иймд та гэр бүлийхэнтэйгээ зөвлөлдөж санхүүгийн талаар найдвартай байх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.
- Шашин шүтлэгтэй байх. Шашин шүтлэгтэй хүмүүс итгэл бишрэлийнхээ ачаар сэтгэлийн хямралаас амархан гарч чаддаг.
- Олон нийтэч бай. Хүмүүстэй санаа бодлоо солилцож, хамтран ажиллах нь таныг өөртэй итгэлтэй сэтгэл хангалуун явахад тусална.
- Аль болох олон найз нөхөдтэй болоорой. Ганцаардал хүнийг сэтгэл санааны хямралд амархан орууулдаг.
- Дотно хүмүүстээ итгэж сур. Хүнд үл итгэж аливаад сэжиглэн хандах нь танд огт сайныг авчрахгүй.
- Элдэв муу муухай бодлоо сэтгэлээсээ авч хая. Аливаа зүйлийг болж бүтэх, зөв зүйтэй талаас нь харахыг хичээх хэрэгтэй.
- Гэр бүлийхэнтэйгээ ний нуугүй бай. Өөртөө тохиолдсон саад бэрхшээлийг гэрийхнээсээ нуулгүй ярьж зөвлөлдөх хэрэгтэй.
- Та цагийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлж байна уу? Өөрийнхөө сонирхсон зүйлсэд тодорхой хуваарь гаргахад ч буруугүй.
- Цагаа дэмий бүү үр. Ажлын цагаа зөв зохицуулахын тулд ажилаа төлөвлөж сурах нь чухал.
- Өөрийгөө жолоодож сур. Өдөрт хоёр удаа 15~20 минут орчим юу ч хийлгүй, бүхнийг бодож эргэцүүлж бай. Ном унших хөгжим сонсох тустай.
- Өөдрөг үзэлтэй бай. Өөртэй итгэлтэй аливаа бэрхшээлийг туулах тэсвэр тэвчээртэй байж сур. Хийж буй ажил чинь бүтэлгүйтвэл “Би үүнийг заавал хийх ёстой” гэж өөртөө урам зориг өг.
Танд амжилт хүсье!