Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Газрын хэвлийд эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Булгийн эх” гэдэг газар алтны уурхайн шороонд А /28 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.09.11-ний өдрийн 05:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд гарган авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 1 аймгийн 1 суманд галзуу өвчний нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Махын 2-ын 20 дугаар гудамжны 14 тоотод утаа гарч байна гэсэн дуудлагыг 2015.09.11-ний өдрийн 15:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймэрт иргэн Н /57 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянхангай багийн 210-Б тоотод өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.12-ны өдрийн 03:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top