1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн байрны 104 тоотод гурил хэрчигч машинд хүн гараа хавчуулсан байна гэсэн дуудлагыг 2015.09.12-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /17 настай, эмэгтэй/ гурил хэрчигч машинд гараа хавчуулсан байсныг гарган ГССҮТ-д;
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 9 дүгээр байрны 12 дугаар давхраас бага насны хүүхэд унах гээд байна дуудлагыг 2015.09.12-ны өдрийн 14:08 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Т /4 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдон байсныг гарган Цагдаагийн байгууллагад;
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Нисэхийн 16 дугаар гудамжийн 16 тоотод оршин суугч Б / 7настай ,эрэгтэй/ түлэгдсэн байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, будагны саванд шүдэнз хийж асаасны улмаас гал тургиж түлэгдсэн байсныг анхны тусламж үзүүлж, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тус тус хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 1 аймгийн 1 суманд галзуу өвчний 1, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-н 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
ННийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушын 25 дугаар гудамжийн 25 тоотод иргэн Т-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.12-ны өдрийн 19:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багийн Тариаланчдын 10 дугаар гудамжийн 09 тоотод иргэн А-н 5х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.12-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 7 албан хаагч,
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэтийн гол багийн Ингэтийн даваанд иргэн Х-н пронтер загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.12-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 5 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР