Алба хаагчид шинэ техник ашиглах талаар сургалтад хамрагдлаа

67371666_1017663671958370_7803487910728040448_n.jpg

Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн Газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд худалдан авсан галын үндсэн автомашиныг ашиглах танхимын сургалт, дадлагыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгууллаа.

Сургалтаар салааны захирагч, гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгчдөд галын үндсэн автомашины нэмэлт тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах талаар мэдлэг дадлагыг олголоо.  

Сургалтад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 алба хаагч хамрагдсан ба энэ үеэр алба хаагчдад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулах, танхимын сургалт зохион байгуулах, дадлага хийх зэрэг үүрэг даалгавар өгч ажиллалаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top