1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Уснаас эрэн хайх: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Скайресорт” жуулчны баазын харалдаа иргэн С /27 настай, эрэгтэй/ Туул голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:45 цагт цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2. Газар хөдөлсөн тухай мэдээлэл:
Ховд аймгийн Алтай сум /сумын төвөөс баруун урд зүгт 77 км-ийн зайд /У-91073’ Ө-44022’/ 2015.09.13-ны өдрийн 16:51:14 цагт 5.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна.
3. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 1 аймгийн 1 суманд галзуу өвчний 1, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-н 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн “Билүү” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 23:30 цагт түймрийг цурманд оруулсан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Улиастайн фрем”-ийн 20 тоотод иргэн М-н хашаа, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны дунд “Дарь-Эх”-ийн 23 дугаар гудамжийн 1509 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.14-ний өдрийн 04:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дугаар ангийн 6 албан хаагч;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутагт иргэн А-н 53-79 УБН дугаартай “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 21:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Шинэ өргөө хорооллын төв зам дээр иргэн Э-н 28-12 ХЭҮ улсын дугаартай “Донквин” загварын /700 боодол өвс ачсан/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 23:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР