ҮЕРИЙН АЮУЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОВ

67403966_1119729994886283_1854950264373510144_n.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-ний удирдамжийн хүрээнд Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, өөртөө болон бусдад туслах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах, түүнчлэн усанд осолдсон иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвээр мэдлэг дадлагыг олгосон юм.

Сургалтад Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын 17 алба хаагч хамрагдлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top