Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

07-25-sited-2-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах, хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

“Хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадвар (Resilience)-ыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, мэдээллийг харилцан солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухааны үндэслэл бүхий санал, зөвлөмж гаргах зорилготой юм.

Иймд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл бэлтгэж, оролцохыг урьж байна.

scroll to top