Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Дорнод, Орхон, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бороо орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 8 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд төв болон говийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 17:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 17:16 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 17:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 17:31 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд хүнсний дэлгүүрийн 12х8 хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 05:21 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 05:25 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усанд суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны ”Заан тэрэлж” гэдэг газар /Улаанбаатараас зүүн зүгт 35 км-т/   “Тэрэлж” голын усанд 3 зорчигчтой автомашин суусан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 05:21 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 09:00 цагт очиход “Хайлюкс” загварын суудлын автомашин усанд живсэн 3 зорчигч нь автомашины бүхээг дээр зогсож байсан бөгөөд нийслэлийн Хан-УУл дүүргийн харьяат иргэн М /34 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /34 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд уруу газар руу суудлын автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км зам туулан 13:20 цагт очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Хайлюкс” загварын суудлын автомашин уруу газар гулгаж унах гэж байсныг татаж аюулгүй болгосон. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top