Обьектын гал түймрийн дуудлага 23,6 хувиар өсжээ

P6082018.jpg

OLYMPUS DIGITAL CAMERA

Он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Обьектын гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 23.6 хувиар өсөж, харин учирсан хохирлын хэмжээ нэг дахин буурсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ТАСАГ

scroll to top