Ахлах ахлагч Д.Ариунжаргал олон улсын гүйлтийн тэмцээнд дэд байр эзэллээ

67404753_909868572700828_8366774812923658240_n.jpg

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээний 21км -ийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал дэд байрт шалгарлаа.

Тус тэмцээн нь 64, 21, 10 км-ийн зайд  буюу Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан бөгөөд 10 гаруй орны 150 гаруй тамирчин  оролцож, насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдсөн байна.

Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top