1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос 7-12 м/с. Өдөртөө 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 8×4 хэмжээтэй байшингийн дотор ханын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан, 16:58 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 20:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 20:50 цагт очиж, 20 минут унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 22:02 цагт очиход иргэн Б-гийн “Исузу” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд иргэн Э-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаар, иргэн Х-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 23:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 23:16 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд 6х5 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 7 км зам туулан 00:17 цагт хүрэлцэн очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Хөтөлийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 42 км-т, сумын төвөөс урд зүгт 7 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21 км зам туулан 02:34 цагт очиж унтраахаар ажиллаж байна.
Объектын түймрийн мэдээлэл: Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Буйрын-Ар” гэдэг газар / сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ 5 ханатай гэр 08.04-ний өдрийн 18:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 08.04-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашин, нийт 5 алба хаагч, 2 автомашинтай) тухайн газарт 08.05-ны өдөр ажилласан. Уг гал түймэрт С /3 настай эрэгтэй/ угаартаж нас барсан, Г /10 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн, гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар зуухны ашиглалтын буруугаас байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин 08.04-ний өдрийн 21:50 цагт шатсан тухай мэдээллийг иргэн З 08.04-ний өдрийн 22:10 цагт Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өгсөн. Уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь (урьдчилсан байдлаар) түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж мэдээлсэн. Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраасан. Уг байшинд Булган аймгаас нийслэлийн Налайх дүүрэг рүү явах замдаа амарч явсан нийт 15 хүн байснаас Налайх дүүргийн харьяат иргэн Х /73 настай, эрэгтэй/, Г /59 настай, эрэгтэй/, Ц /53 настай, эрэгтэй/, Н /53 настай эмэгтэй/, Н /46 настай, эмэгтэй/, Н /46 настай эрэгтэй/, Х /44 настай, эмэгтэй/, Н /43 настай, эрэгтэй/, Г /40 настай эмэгтэй/, О /21 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Х /5 настай, эмэгтэй/ нар түлэгдэж, Э /3 настай, эмэгтэй/ нас барсан. Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад 08.05-ны өдрийн 13:33 цагаас 18:20 цагийн хооронд ЗХ-ийн 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 10 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэсэн. Иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн Улаанбаатар хот руу явсан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Булган аймгийн Рашаант сумын Аргалхайрхан багийн “Мөргөцгийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн зүгт 23 км-т/ Рашаант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан “Приус” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос баруун аймгийн чиглэлд иргэн Г-гийн жолоодож явсан “Харрьер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 3 иргэн нас барж, “Приус” загварын автомашины жолоочийн цогцос автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тул гаргаж өгнө үү гэсэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг 08.05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 2, цагдаагийн 6, нийт 8 алба хаагч, 1 автомашинтайгаар 240 км зам туулан 20:20 цагт очиж, 40 минут ажиллаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц /57 настай эмэгтэй/-гийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т, Ө-46094/00// , У-91015/00/// 08.05-ны өдрийн 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Уруйн үер: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас иргэдийн 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 17:10- 19:20 цагийн хугацаанд хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч, 10 автомашинтайгааар 5 цаг ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн тухай МШУТ-ын ахлах зохицуулагч, ахлах дэслэгч П.Нямбаатар 23:00 цагт мэдээлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас иргэдийн 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж 12 том хүн, 1 хүүхэд үерийн усанд боогдсон мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 17:20-20:00 цагуудын хооронд хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч, 2 автомашин, цагдаагийн 10 алба хаагч, 3 автомашин, Тээврийн Цагдаагийн албаны 20 алба хаагч, 4 автомашин, нийслэлийн “Хөрсны-Ус соруулах газар”-ын 12 алба хаагч, ус соруулах 3 автомашин, “Зүүн цахилгаан түгээх шүлжээ” ХХК-ийн 4 алба хаагч 1 автомашин, “Семахэдра” ХХК-ийн 1 ковш, “Дарданговь” ХХК-ийн 1 ковш, нийт 55 алба хаагч 15 техник хэрэгсэлтэйгээр 01:00 цаг хүртэл ажиллаж, усанд автсан айл өрхийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, усанд автсан автозамын зорчих хэсгийг сэтэлж үерийн усыг гол руу урсгасан тухай МШУТ-ын ахлах зохицуулагч, ахлах дэслэгч П.Нямбаатар 02:00 цагт мэдээлсэн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 08.05-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, 08.05-ны өдрийн байдлаар осолдсон газраас “Хэрлэн” гол дагуу 25 км-т явганаар болон завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.06-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр мөн өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 08.05-ны өдрийн байдлаар осолдсон газраас зүүн зүгт 8 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 12 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.06-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
6.Мэдээлэл:
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн ‘’Хүүшийн-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ алтны уурхайн хиймэл нууранд уурхайн ажилчин Г /52 настай, эрэгтэй/, Э /42 настай, эрэгтэй/ нар 08.05-ны өдрийн 05:00 цагийн орчим осолдсон тухай мэдээллийг 08.05-ны өдрийн 16:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 90 км зам туулан 09:00 цагт очиход осолдсон 2 иргэний цогцсыг уурхайн ажилчид өөрсдөө гаргасан байсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР