Усанд осолдсон иргэний цогцсыг гаргалаа

68713345_2383252218420596_1964576959551766528_n.jpg

 Монгол Улсын Шадар Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн голын усанд осолдсон хоёр иргэний эрэн хайх ажиллагааны нөхцөл байдалтай танилцлаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчимд 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/, Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ 08.04-ний өдрийн 12:30 цагт  тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх хоёр эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, 4 завь, 2 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top