Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:     Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд төв болон говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 11, 12-нд нутгийн зарим газраар 15-17 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д “Бөмбөөлэй“ зоогийн газрын 5х4 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 06:25 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт  багийн 16 гудамжинд  Иргэн Н-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний  өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 14:18 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 16 дугаар гудамжинд Иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 04:38 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 04:43 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий булаг багийн “Зааны-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 85 км-т/ Ө-45044/56.8//, У-98024/05.6// ХБНГУ-ын харьяат иргэн Б/34 настай, эрэгтэй/, К /29 настай, эмэгтэй/ нар Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд тус бүр 1 мотоциклоор зорчиж яваад К /29 настай, эмэгтэй/ унаж гэмтсэн тухай дуудлагыг “Атлас” ХХК-ийн менежер Б.Цолмон 08.09-ний өдрийн 23:40 цагт ОБЕГ-т ирүүлсэн. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, тус аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:30 цагт эсэн мэнд олж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top