1. Газрын хэвлийд эрэн хайх:
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан. Үргэлжлүүлэн эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Нэмэлтээр ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй 2015.09.17-ны өдрийн 05:00 цагт гарсан.
. 2. Аврах ажиллагаа:
Налайх дүүргийн 3 дугаар хороо, Ерөнхий боловсролын 109 дүгээр бага сургуулийн хашаан дотор газрын шинжилгээ авсан нарийн нүхэн дотор бага насны хүүхэд хөлөө хавчуулсан учир гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 18:55 цагт /19:20 цаг/ хүлээн авсан. ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Б /13 настай, эрэгтэй/ хөрсний дээж авч байсан хуучин өрөмний нүх цөмөрсний улмаас баруун талын хөлөөрөө хавчуулагдсан байсныг 19:08 цагт гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
3. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-н 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин О.Дэлгэрмөрөнгийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд Хан Уулын “Чулуут”-ын аманд ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.14-ний өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 42 албан хаагч, 3 автомашин, Богд Хан уулын хамгаалалтын захиргаанаас 3 ойн байцаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.14-ний өдрийн 15:28 цагт түймрийг тус тус цурамд оруулсан.
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн “Билүү” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.13-ны өдрийн 17:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 53 иргэн, 4 автомашин, нийт 63 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.14-ний өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 53 иргэн, 4 автомашин, нийт 63 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.16-ны өдрийн 11:30 цагт бүрэн унтраасан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Норжин” худалдааны төвийн эсрэг талд иргэн Э-н баригдаж буй барилгад 200 ширхэг хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 29 дүгээр гудамжийн 245 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 10 дугаар хорооллын “ОМЕН” ХХК-ийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 21:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд “Аянчин” хуушуур зардаг түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.17-ны өдрийн 06:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн “Баянхан” дэлгүүрийн зүүн талын туслах зам дээр иргэн Х-н 20-08 УНЯ улсын дугаартай “Мercedes-benz” S 500 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
6. Техникийн холбогдолтой ослын талаар:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Бороо Гоулд”-руу салдаг авто замын зорчих хэсэг дээр 13-52 УББ улсын дугаартай “Porter” загварын автомашин, 79-98 УББ улсын дугаартай “Pruis” загварын автомашинтай мөргөлдөж төмөр хийцэд хүн хачуулагдсан тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 14:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /38 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР