НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хамтран ‘’Бльюмон’’ ХХК-д аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой осол гарсан үед гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/DSC_5221-1024x678-1024x678.jpg)
Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус дадлага сургуульд “Бльюмон” ХХК-ийн штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 34, 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 185 ажилтан, алба хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/DSC_5358-1024x678-1024x678.jpg)
Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус барилгын 4 болон 7 давхарт зохион байгуулж, аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах дадлага сургуулийг хийсэн бол “Бльюмон’’ ХХК-ийн ажилтнуудаар гал унтраах дадлагыг хийлгэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/DSC_5297-1024x678-1024x678.jpg)
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/DSC_5309-1024x678-1024x678.jpg)