НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 1-4 дүгээр хороодод Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.
Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийхэд НОБГ болон Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд болон 1-4 хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагчаас бүрдсэн нийт 30 хүн оролцсон юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/67816231_1348110512010587_7768652199789330432_n.jpg)
Энэ үеэр дээрх хороодод тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан эрсдэлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/08/67782050_1348110858677219_7469868981617164288_n.jpg)