Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулж, мэргэшүүлэх зорилгоор “Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Шивээговь суманд байрлах Хаялага нууранд зохион байгууллаа.
Дадлага сургуульд нийт 17 алба хаагч хамрагдаж, завь сэлүүрдэх, аврах цагираг шидэх, усанд унасан хүнд анхны тусламж үзүүлэх зэргээр мэргэжлийн ур чадавраа дээшлүүлсэн юм.
Мөн суурин болон гар станц, ириудум утсаар төвтэй болон хоорондоо мэдээлэл дамжуулах дадлагыг хийж, дадлага сургуулиар олж авсан мэдлэгээ “АХА” тэмцээнээр бататгалаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.