Өсвөрийн аврагчид иргэдийн талархлыг хүлээв

68995455_1287184448108975_8427944054980870144_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон 4 дүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажилласан юм.

Мөн голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологодоо хувь нэмрээ оруулсан нь амарч байсан иргэдийн талархлыг хүлээлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top