Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа

68418194_979049895765734_8519240675848355840_n-6rf0r7s9r6r7fu7tpnulhuwejxde4h6y8jsj4o4hagw-6rfdhrleh555i91b7nfvvp7mpkci2l5t4tv15yg6qf4.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар  тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газар болон түүний харьяа Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд иж бүрэн хяналт, шалгалтыг энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт, шалгалтыг ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулж, Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод хяналт шалгалт хийсэн юм.

Мөн бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top