Амазоны ширэнгэн ойд хамгийн олон түймэр гарчээ

5d5cacda9336a.jpeg

Бразил улсын нутагт оршдог дэлхийн том ойн сан болох Амазоны ширэнгэн ойд энэ жил хамгийн олон түймэр гарсан гэж Сансар судлалын үндэсний хүрээлэн мэдээлжээ.

Тус хүрээлэнгийн мэдээлснээр, энэ онд дэгдсэн ой хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 83 хувиар өссөн байна.

Бразил улсын Амазонас болон Рондония мужуудад гарсан гал түймрийн утаа хүчтэй салхины улмаас 2700 орчим километрийн алсад орших Сан-Паулу хотыг нөмөрчээ.

Эх сурвалж: montsame.mn

scroll to top