Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 26 иргэн, 9 автомашин, нийт 35 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.09.17-ны өдрийн 19:00 цагт /орон нутгийн цагаар/ эрлийг зогсоон өглөөний 08:00 цагт үргэлжлүүлж байгааг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Газрын хэвлийд эрэн хайх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 13 албан хаагч, 2 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин нийт 20 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж БНХАУ-ын иргэн Х /48 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт, Д /40 настай, эрэгтэй/, З /52 настай эрэгтэй/ нарын цогцсыг 2015.09.17-ны өдрийн 15:30 цагт уурхайн 60 м-ийн гүнээс /хүчил төрөгчийн дутагдалд орж угаартсан байдалтай/ гарган аймгийн Цагдаа, Прокурор, Шүүх,  Мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 суманд галзуу өвчний 2, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-н 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ний өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин О.Дэлгэрмөрөнгийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд Хан Уулын “Чулуут”-ын аманд ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.14-ний өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 42 албан хаагч, 3 автомашин, Богдхан Уулын хамгаалалтын захиргаанаас 3 ойн байцаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.17-ны өдрийн 12:20 цагт бүрэн унтрааж,  Байгаль орчны улсын байцаагч Э-д хүлээлгэн өгсөн.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд  гал  түймрийн  2, орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Бага тойруугийн гудамж 20 дугаар байрны 2 давхарт 19 тоотоос утаа гарч байна гэсэн дуудлагыг 2015.09.17-ны өдрийн 10:36 цагтхүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хос далай ХХК-ийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.09.17-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг 12 жилийн 1 дүгээр дунд сургуулийн аж ахуйн хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.09.17-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top