Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орхогүй.  Салхи зүүн аймгуудийн нутгаар хойноос, бусад нутгаарбаруун өмнөөс 5-10 м/с, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн, уулархаг нутгаар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр 21-26 градус, их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус бусад нутгаар 25-30 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Цэлмэг, салхи баруун хойноос 4-9 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 09 дүгээр сарын 1, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг 3-нд баруун аймгийн нутгийн ихэнх, төвийн аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн, уулархаг нутгаар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоны ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль 32х13 метрийн хэмжээтэй нийтийн байрны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 55 км зам туулан 10:02 цагт очиж 4 цаг, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 61 км зам туулан 10:32 цагт очиж 3 цаг 30 минут ажиллаж тус тус унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 3 дугаар гудамжинд иргэн Ш-ын 20х12 метрийн хэмжээтэй  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 07:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км зам туулан 07:54 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээрхорооны “Гоодой”-н зуслангийн “Задгай”-д иргэн Э-ын 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 14:02 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын Тээврийн хорооны 18 дугаар гудамжинд иргэн Я-ийн 6х10 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 19:44 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Булган сум Тамир багийн “Сангийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ 6 хүн зугаалж явснаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уул багийн харьяат иргэн Г /60 настай, эрэгтэй/ урд Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.29-ний өдрийн 23:51 цагт “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Бусад: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Хуягт-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 72 км-т/ Завхан аймгийн нутгаар аялж байгаад Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Итали улсын харьяат иргэн Г /29 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 08.29-ний өдрийн 18:10 цагт явж 135 км зам туулан 00:04 цагт очиж хоносон. 08.30-ны өдрийн 06:00 цагаас шаварт суусан автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top