1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн нутгаар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудийн нутгийн баруун, төвийн аймгуудийн нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи бүх нутгаар баруун өмнөөс5-10 м/с, Алтай салбар уулсаар12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар29-34 градус, бусад нутгаар25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 3, 6-нд баруун аймгуудийн нутгийн зарим, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудийн нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 4, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 41 дүгээр байранд иргэн Х-ын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 9 алба хаагч, 3 автомашинтай 4.5 км зам туулан 19:46 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн “Чулуунхороот” гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 21:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 21:46 цагт очиж 37 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Тоосгоны үйлдвэр”-ийн 33 дугаар гудамжинд иргэн Б-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 22:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж зүүн гараа түлсэн тул НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Эрдэнэтолгой”-н 41 дүгээр гудамжинд иргэн Н-ийн 6х4 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 23:51 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Буянт-Ухаа”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 00:58 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3. Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Хүрмийн нуруу гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км-т, Ө-47036/00// , У-93014/00// / 09.01-ний өдрийн 14:19 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-с 14:31 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч З.Онолбаатараас тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд иргдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хишиг-Арвин” ХХК-ийн хашаанд хураалттай байсан боодолтой арматурын төмөр нурж 1 хүн хөлөө төмөрт даруулсан тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 11:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 11:50 цагт очиход туслан гүйцэтгэгч “Мөнх-Од” ХХК-ийн ажилтан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ баруун хөлөө даруулан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.
5. Мэдээлэл:
Бусад төрлийн мэдээлэл: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд 30 орчим усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс 08.31-ний өдрийн 08:00 цагт хуралдаж, ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2, нийт 14 алба хаагч, 2 автомашинтай очиж 09.01-ний өдрийн байдлаар үхсэн шувуудаас дээж авч, шинжилгээнд хүргүүлэхээр бэлдэж, мөн үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР