Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олголоо

J1A0774.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн  үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа.

Мэргэжлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд ОБЕГ, ЭМЯ, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БОАЯЖЯ, МХЕГ, ДХИС-ийн 20 гаруй төлөөлөл оролцож, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцсэн юм.

Тусгай зөвшөөрөл хүссэн 24 хуулийн этгээдээс дараах байгууллагуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх олгохоор хуралдаанаар шийдвэрлээд байна.

Үүнд:

-“Эс Эс Ай Эм ЭН” ХХК-д байгаль, хүрээлэн буй орчин, үйлдвэр, үйлчилгээ,

-“Эрсдэл судлалын төв” НҮТББ-д байгаль, хүрээлэн буй орчин, үйлдвэр, үйлчилгээ,

-“Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ-д дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ,

-“Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв” НҮТББ-д уул уурхай, байгаль, хүрээлэн буй орчин,

“Монголын галын инженер техникчдийн холбоо” НҮТББ-д үйлдвэр, үйлчилгээ,

-“Хиймэл нуур” ХХК-д байгаль, хүрээлэн буй орчны чиглэлээр  тус тус гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top