Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг зургаан байгууллагад олгохоор болсон.
Тэгвэл өнөөдөр тэдгээр байгууллагуудад гурван жилийн хугацаатай “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг гардууллаа.
Тухайлбал, Б.Баяржаргал захиралтай “Эс Эс Ай Эм Эн” ХХК-д Байгаль, хүрээлэн буй орчин, үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,
С.Хүрэлсүх захиралтай “Эрсдэл судлалын төв” ТББ-д Байгаль, хүрээлэн буй орчин, Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,
С.Баатарсүрэн захиралтай “Гамшиг, гал түймрээс хамгаалах монголын нийгэмлэг” ТББ-д дэд бүтэц, Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,
Ш.Баярхүү захиралтай “Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв” ТББ- д Уул уурхай, Байгаль, хүрээлэн буй орчин чиглэлээр,
Д.Бямбацогт захиралтай “Монголын галын инженер техникчдийн холбоо” ТББ-д Үйлдвэр, үйлчилгээ чиглэлээр,
Н.Мөнхбат захиралтай “Хиймэл нуур” ХХК-д Байгаль, хүрээлэн буй орчин чиглэлээр тус тус үнэлгээ хийх эрх олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТЫГ эндээс харна уу.