Малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож байна

J1A1938.jpg

  Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.

    Тус дадлага сургууль зохион байгуулахтай холбогдуулан “Мал эмнэлгийн оролцоо” сэдэвт малын эмч нарын сургалтыг энэ сарын 09-13-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

  Сургалтад АНУ-ын Армийн мал эмнэлгийн корпус болон  Дорнод, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгуудын малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, харилцан мэдээлэл туршлагаа хуваалцаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top